Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна
Үйл явдал
/
2020-03-22

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Цагаан-Овоо суманд, өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баян-Уул суманд ажиллаж байна.

Ажлын хэсэг сумын Онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцож, холбогдох заавар, зөвлөмж өгч аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Онцгой байдлын газрын харъяа Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн бэлэн байдалтай танилцжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гал түймрийн хяналтын улсын байцаагч, татварын байцаагч зэрэг холбогдох албаны хүмүүс багтжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.222.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.