Дотооддоо нөөцийн мах нийлүүлэх бодлогын гэрээтэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ
Үйл явдал
/
2020-03-22

ХХААХҮЯ-тай экспортод гаргах махны 10 хувийг дотооддоо нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан 38 аж ахуйн нэгжтэй холбоотой зарим асуудлыг ажлын хэсэг, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Дээрх аж ахуйн нэгжээс 18 нь бэлтгэсэн махаа Нийслэл хотод нийлүүлэхээр гэрээ хийж 6 сүлжээ дэлгүүрийн 92 салбараар түгээн борлуулахаар төлөвлөж байна. Гэвч экпортод гаргах махны дийлэнх хувь нь ямааны мах байна. Хурлаар дотоодын зах зээлд ямааны махны эрэлт бага, борлуулалт муу байгаа тул борлуулалтын менежмент, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Хурлаар эрүүл ахуй, хадгалалт, нөөц, махны харьцааг шалгах дэд ажлын хэсгийн хийсэн шалгалтад хамрагдаагүй буюу бэлтгэсэн махаа хөдөө орон нутгаас авчраад буй аж ахуйн нэгжүүдийг шалгасан дүнг танилцуулав.

Нөөцийн махны борлуулалтын хүртээмжийн нэмэгдүүлэх чиглэлээр гэр хорооллын борлуулалтын цэгийн тоог нэмэх хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг нарийн судалгаа шинжилгээ хийснийг ажлын хэсэгт танилцуулж одоогийн байдлаар нэмэгдүүлэх хэрэгцээ байхгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн 92 сүлжээ дэлгүүрээр нийлүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд Имарт, CU-ийн 27 сүлжээ дэлгүүрийг нэмэх асуудлыг ярилцсан.

Хотын Ерөнхий менежер ажлын хэсэгт дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
• Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс ирүүлсэн 18 өргөдийн хүрээнд харьяа нутаг дэвсгэрийн ХХҮХ-ийн дарга нарт шаардлагатай арга хэмжээ авч хариу өгөхийг үүрэг болгосон.
• ХХААХҮЯ үлдсэн 20 аж ахуйн нэгжийн хөдөө орон нутагт бэлтгэсэн махыг 04 сарын 20-ны дотор Улаанбаатар хотод татан авалт хийх ажлыг хариуцаж ажиллахаар ажлын хэсэг шийдвэрлэлээ.
• Нөөцийн махны хадгалалт, ариун цэврийн нөхцөл алдагдаж буй аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналт зөрчлийг арилгуулж шаардлагатай арга хэмжээ авч, хариуцлага тооцох.
• Бодлогын гэрээтэй аж ахуйн нэгжийн бэлтгэсэн махыг 07 сарын 01 хүртэл тасалдалгүй, жигд хүртээмжтэй нийлүүлэлт хийхэд анхаарч ажиллах
• Агентийн гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжүүдийг яаралтай байгуулж дуусгах
• Цаашид сүлжээ 92 дэлгүүрийн борлуулалт нийлүүлэлтэд явцын хяналт шалгалтыг тогтмол хийж НМЭГ дээж авч шинжлэх ажлыг тогтмол хийх, НМХГ хяналт тавих ажлыг тогтмол зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.41.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.