Д.Нямхүү: Манай улсад КОРОНАВИРУСИЙН 10 дахь тохиолдол бүртгэгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-22

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.03.21/ ээлжит мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиглалтаас гарсан иргэдийг гэрт нь дахин 14 хоног тусгаарлах журам гаргаж, холбогдох байгууллагуудад хүргэжээ. 

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-д 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийж шинээр дөрвөн тохиолдол коронавирусийн халдвартай нь батлагдсан. Шинжилгээний хариу эерэг гарсан хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байна.  Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан 10 тохиолдол илэрлээ. Дорноговь аймагт 58 хүний шинжилгээ сөрөг гарсан. Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр мөн нэг сэжигтэй тохиолдол гарч тугсаарлагдаж байна. Өнөөдрийн байдлаар 3025 иргэнийг тусгаарласан бол 1963 иргэн ажиглалтад байна. Баян-Өлгий, Сэлэнгэ, Дарханы боомтуудаар ОХУ, Казахстанаас иргэд ирж байна.  Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш ЭМЯ-наас хамгаалах сэргийлэх үндсэн хоёр чиглэлээр стратеги барьж ажиллаж байна. Хэрэв иргэд анхаарлаа сулруулах төдийд өвчлөл дэгдэх өндөр магадлалтай гэдгийг санууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.144.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.