Зам, тээврийн салбарын 16 мянган ажилтан тусгай горимд шилжин ажиллаж байна
Үйл явдал
/
2020-03-19
Дэлхийн олон оронд шинэ төрлийн коронавирус /COVID-19/ халдварт өвчин тархаж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш 2 сар гаруй хугацаанд Зам, тээврийн хөгжлийн яам нь Засгийн газар болон Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэх, уялдаа холбоог хангах, Монгол Улсын иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын нийт 7 удаагийн тушаал шийдвэрийг гаргаж 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна.
 
Монгол Улсын зам, тээврийн салбар нь нийт 24 мянган ажилтан, албан хаагчтай бөгөөд өнөөдрийн байдлаар 16 мянга орчим нь тусгай горимд шилжин ажиллаж байгаа юм. #ЗамТээврийнХөгжлийнЯам #ИНЕГ #МИАТ #УБТЗ #АТҮТ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.35.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.