Аймгийн засаг даргын орлогч Ш.Ёлоор ахлуулсан ажлын хэсэг Матад суманд ажиллаж байна
Үйл явдал
/
2020-03-22

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Мал амьтны халдварт өвчин, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай, захирамж болон албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахын зэрэгцээ шинэ коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хяналт тавих, болзошгүй эрсдлийн бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, холбогдох арга зүй зөвлөмжөөр хангах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахлан Матад суманд ажиллаж байна.

Өнөөдөр 2020 оны 03 дугаар сарын 21-ны өдөр Матад сумын мэргэжлийн анги, шуурхай штаб болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзалт хийж дээрх чиглэлүүдээр суманд урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь заавар зөвлөмж өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Байгал орчин, аялал жуулчлалын газрын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.