​Засгийн газраас УОК-ын оруулсан саналыг дэмжжээ
Үйл явдал
/
2020-03-24

Засгийн газраас УОК-ын оруулсан саналыг дэмжжээ.Үүнд,Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгах шийдвэр гаргасан. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг мөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Олон улсын хуваарьт нислэг төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг ирэх сарын 30 хүртэл сунгасан.

Мөн гадаадаас ажиллах хүч авах асуудлыг хойшлууллаа. Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаахаар болов. Алтанбулагийн боомтоор орж ирэх хүмүүс их байгаа тул журамлах шаардлага байна.

Ингэхдээ ирэх долоо хоногийн Бямба гарагийн (гуравдугаар сарын 28-н) 06 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаахаар шийдвэрлэлээ. Хилийн боомтоор зорчих хөдөлгөөн их байна. Иймд нэг хэсэгтээ гадаадын жуулчид авахгүй байхаар шийдвэр гаргасан ба уг ажлыг хойшлуулжээ. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 5-н хүртэл буюу 14 хоног орон даяар халдваргүйжүүлэлт хийхээр болжээ. Ариутгал халдваргүйтгэлийн асуудал маш чухал байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх шийдвэр гаргав. Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан.Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.48.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.