Улсын сайн малчин, тариаланчдад шагналыг нь гардууллаа
Үйл явдал
/
2020-03-24

Хаврын тэргүүн сарын билигт сайн энэ өдөр 2019 оны үйл ажлаараа манлайлан Монгол улсын Засгийн газрын тогтоолоор шагнуулсан Дархан-Уул аймгийнхаа шилдэг тэргүүний иргэддээ Монгол улсын Засгийн газрын шагналыг өнөөдөр /2020.03.23/ гардуулан өглөө. Шагнал гардуулах ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, хэлтэс албаны дарга нар оролцсон юм.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 61 дүгээр тогтоолоор :

1.“Улсын аварга малчин өрх” –өөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн малчин Жигдэнгийн Ганхуяг
2.“Улсын аварга саальчин”-аар Дархан –Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Дашнямын Даваахүү
3.“Улсын аварга тариаланчин Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Балжүүгийн Төмөрбаатар,
4.“Улсын аварга тариаланчин"—аар Орхон сумын иргэн Маналжавын Ганхуяг нар шалгарч шагналыг нь гардуулан өглөө.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/56 дугаар захирамжаар: Аймгийн сайн малчин цол тэмдгээр:

1.Дархан сумын малчин Цэвээнжавын Нэмэхжаргал,
2.Хонгор сумын малчин Норслойн Оргилсайхан, Доржийн Гүвээ, Пунцагийн Цогбаяр,
3.Орхон сумын малчин Хонгорын Ганбаатар, Пунцагийн Цэрэнпил,
4.Шарын гол сумын малчин Идэшийн Батчулуун,
5.“Аймгийн шилдэг фермер”-ээр Орхон сумын “Өгөөмөр таван эрдэнэ” фермер,
6.Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн аварга ажилтнаар Хонгор сумын малчин Ёндонгийн Жамсранжав нарыг тус тус шалгаруулан шагнасан байна.
Ийнхүү 2019 оныхоо ажлын үр дүнг улсдаа төдийгүй аймагтаа үнэлүүлсэн нийт иргэддээ баяр хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.237.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.