Б.Ууганбаяр: ОХУ-с ирсэн залуучууд, оюутнууд ХООЛОО ГОЛЖ, илүү юм нэхэж байна. Аав ээж нь хэлээрэй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-24

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл өглөө. Онцгой байдлын Ерөнхий газрын хурандаа Ууганбаяр:

Баян-Өлгий аймаг одоо л шуурхай штабын горимд шилжиж байна. Төрийн байгууллагын уялдаа холбоо, цахим хуралдаан, заавар зөвлөмж бүх зүйл одоо цэгцэрч байна.

Хоёрдугаарт сүүлийн өдрүүдэд ОХУ-д сурдаг оюутнууд ирж тусгаарлагдаж байна. Эцэг эх, ар гэрийнхэн нь хүүхдүүддээ хэл. Хоол ундаа голж, илүү зүйл нэхэж байна. Тусгаарлах байр одоохондоо хүрэлцээтэй байна. Ахиад хэрэгтэй гэвэл УБТЗ-н байгууллага “Баянбуурал” амралтын газраараа үйлчилхэд бэлэн гэсэн. Халдвар хамгаалалтын үйл ажиллагаа хэвийн явагдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.78.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.