С.Эрдэнэ: Би улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байгаадаа ЭМЗЭГЛЭЖ байна. Гэхдээ бууж өгөхгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-24

УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Би зарчмын найман шаардлага тавьсан. Одоо  ч тэр шаардлагатаа үнэнч байгаа. Хүний хэлсэн үгийг улстөржүүлж, пиар хийж байгаад харамсаж байна. Иргэдээ авч байгаа нь зөв. Гэхдээ эрүүл иргэдээ эрсдэлтэй хүмүүстэй хамт зөөж байгаа нь буруу. Би хэлсэн үгэндээ эзэн байж, хаана ч хариуцлагаа хүлээж чадна. Гадаад байгаа олон иргэд надтай утсаар холбогдож мэдээлэл өгсөн. Бид намынхаа хүрээнд яриад энэ асуудлыг шийдсэн. Зарчмын шаардлага л хэлсэн. Сонгуулийн хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө батлуулж, Үндэсний АУДИТЫН газар, СЕХ-нд хүргүүлэхэд бэлэн боллоо.

Нэг л хариуцлагагүй алхам хийх юм бол бүгдээрээ алдана гэдгийг анхааруулаад байгаа. Эрдэмтэд ч ийм санал дүгнэлттэй байна. Худлаа эх оронч зан гаргаж, хэт тайвшираад байна. Дэлхийн эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн улсууд энэ өвчний эсрэг бууж өгч байна шүү дээ.

Үндэсний аюулгүй байдал үүсчихээд байгааг буруугаар ашиглаж байна. Энэ бол улс үндэстний аюулгүй байдлын маш чухал зүйл шүү. Гадаад байгаа иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарахгүй байна. Тусгай үүргийн онгоцонд хэнийг суулгаж, хаанаас яаж санхүүжүүлж, ямар хүмүүс ирж, эрүүл аюулгүй байдлыг нь хянаж байгаа нэг ч хүн алга”

Хэн нэгний нөлөөнд автаж тээвэрлэлт хийхээ боль, Эх орноо зарж байгаа хүмүүсийг ялгаварлаж, өвчтэй, өндөр настангуудыг эн тэргүүнд авч ирээч гэж хэлсэн. Зураглаач гэх мэт пи ар сурталчилгааны хүмүүсийг битгий эрсдэлд оруулаач, эрсдэлийн үеийн стандарт бий болгооч гэсэн юм. Энэ байр сууриндаа хэвээрээ байх болно. Түүнээс биш Гадаадад байгаа иргэдээ битгий авчир би хэлээгүй гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.