Дорнод аймгийн 2004 оны төгсөгчид болон хилээр бизнес эрхлэгчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэв
Үйл явдал
/
2020-03-24

Коронавирус /Covid-19/ -ын халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн 2004 оны төгсөгчид 1.383.000 төгрөг,

Хүнсний ногооны склад түрээслэгчид буюу хилээр бизнес эрхлэгчид 700.000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Онцгой комисст гардууллаа.

Тусламжийг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын дэд дарга Ч.Ганбат болон Онцгой комиссын гишүүдийн төлөөлөл хүлээн авсан юм.

Аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын дэд дарга Ч.Ганбат “Энэхүү хандив тусламжийг Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон ард иргэдийг урьдчилан сэргийлэх ажилд зориулах бөгөөд хэрхэн зарцуулсан талаар нийтэд мэдээлэх болно” гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.