Залуу жүжигчин Э.Саруул-Эрдэнийг шагнаж урамшуулав
Үйл явдал
/
2020-03-22

Соёлын биет бус өвийг хөгжүүлэхэд авьяас билгээ зориулан, кино урлагийн төрлөөр амжилт гаргасан Ханбогд сумын уугуул Э.Саруул-Эрдэнийг аймгийн Засаг даргын Тамгын газраас талархал, мөнгөн шагналаар шагнав.

Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд КИНО ЖҮЖИГЧИН мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд дараах дүрүүдийг бүтээсэн байна.

  • ”Тансан ламын аялал” зохиолд гахай Баажий
  • Лев Никулингийн “Энх тайвны төлөө” зохиолд Фаул
  • Николай Васильевич Гоголын “Байцаагч түшмэл” зохиолд И.К.Шпекин
  • Д.Мягмарын “Найрын ширээний ууц” зохиолд Дэндэв
  • Халх гол-80 жил “Бууны сумыг буцааж болохгүй” баримтат уран сайхны кинонд монгол япон цэргийн туслах дүр
  • Ю.Цэдэнбал агсны амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” кинонд Ю.Цэдэнбал агсны бага нас дүрийг тус тус бүтээжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.150.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.