Л.Оюун-Эрдэнэ сайдын ОЮУНЫ ХУЛГАЙ ба МАН-ын МӨРӨӨДӨЛ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-25

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу улстөрийн нам эсвэлүүд мөрийн хөтөлбөрөө 2020 оны гуравдугаар сарын 25-ний дотор баталж, танилцуулах ёстой. Энэ хүрээнд эрх баригч МАН ээлжит бага хурлаа анх удаа цахимаар явуулж, мөрийн хөтөлбөрөө баталлаа. 

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл өглөө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Манай намын өмнөх мөрийн хөтөлбөр 83 хувьтай байна гэж дүгнэлээ. Биелэгдээгүй байгаа хэсэг нь эрчим хүчтэй холбоотой. МАН эрх баригч нам учир мөрийн хөтөлбөрөө аль эрт өгсөн. Хоёр гурван сорилт тулгарах нь. Уг нь “В цикл” буюу эдийн засгийн унаад, удаан үргэлжлэх нь. Тиймээс дундаж орлоготой иргэдээ дэмжихээс өөр аргагүй. 2021 онд 500 сая ам.долларын Мазаалай бондын өр, 2020 онд Чингис бондын нэг тэрбум ам.долларын өр, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өр, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын өр төлнө. Тиймээс сонгуульд ялах гэсэн популизм иргэд хууртахгүй байх хэрэгтэй. Тиймээс бид банкны зээлийн хүүг яаж бууруулах вэ гэдэгт мөрийн хөтөлбөр чиглэгдэнэ. Хоёрдугаарт орон сууцны реформ хийгдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Орон сууц баригдаад байдаг. Нэг байргтай хүн хоёр, цаашлаад гурван байртай болоод байгаа. Харин зорилтот бүлгийн хүмүүс байртай болж чадахгүй байна. Тиймээс 40-50мкв орон сууцыг төр өөрөө хариуцаад, хувийн хэвшилтэй нийлж хийе. Сингапурын хуримтлалын сантай хамтрах загвараар хийе гэдэг мөрийн хөтөлбөрийн суурь гарч байна” гэдгийг онцолсон юм.

МАН 2016 оны сонгуульд 65 суудал авчихаад бүтэн дөрвөн жилд хоёр Засгийн газар засаглаж байна. Тэдэнд хийх боломж, нөөц бололцоо байсан ч, зориглон хэрэгжүүлж чадаагүй.

Харин 2020 онд хэрвээ манай нам ялалт байгуулбал ОРОН СУУЦЖУУЛНА гэж үлгэр ярьж эхлэв. Хаана ч ийм үлгэр байхгүй. МАН-ын мөрийн хөтөлбөрт хүмүүсийн амьдралд хэрэгтэй, шинэ зүйл нэгч алга гэж дүгнэж болохоор байна. Тэд өөрсдөө бус бусдаас будаа идэж байна. иргэдийг үнэгүй орон сууанд хамруулна, зах зээлд байгаа орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн хөтөлбөрийг анх МАХН-ынхан гаргаж, гишүүд дэмжигчдийнхээ тоог нэмээд авсан. Тэдний гол санаа нь мөн л орон сууцны реформ хийнэ гэсэн санаа.

Мөн банкны зээлийн хүүг бууруулна гэжээ. Энэ бүтэхгүй. Тийм л юм бол одоо эрх барьж байгаа хугацаандаа хийхгүй яасан юм бэ. Өр зээлэнд туйлдаж байгаа иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлж аль эрт энэ үлгэрээ ярихгүй яасан юм бэ. Мөн л энэ саналыг МАХН-ынхан ярьсан. Эдийн засгийн хөшүүрэг хийх замаар банкны зээлийн хүүг бууруулж болох байсан. Гэтэл одоо л энэ сэдвийг хөндөж байгаа нь хөгийн арчаагүй зан.

ЖДҮ-чид хулгайчдыг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Гэтэл ЖДҮ-чид аль хэдийн тойргоо амлаад авчихсан, иргэдийг эрээн цаастай чихрээр хуурч явна. Одоо ч яахав. 2020 оны сонгуулийн дараа хичнээн нь ямар сангаас хичнээн төгрөгийн зээл авах бол. Хулгай л бол хулгай. Хулгай ч л бол хулгай ч. Ц.Элбэгдоржийн шийрийг хатаахаар Харвардад төгсөөд ирсэн Л.Оюун-Эрдэнэ сайд шинэ цагийн шилдэг улстөрч бус ОЮУНЫ ХУЛГАЙЧ байж таарахгүй л дээ.

Бусад намын хөндсөн сэдэв, дэвшүүлсэн санааг ХУЛГАЙЛЖ өөрийн намын болгож боловсруулах чинь АРИУН ЯВДАЛ мөн үү...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.63.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.