ШУУРХАЙ: Солонгос улсад байгаа Монгол иргэдээс 2 нь КОВИД-19 халдвар авсан гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-25

Эрүүл мэндийн яамнаас ээлжил мэдээллээ хийлээ. Одоогийн байдлаар дэлхийн 195 улсад Коронавирусийн халдвар ТАРХААД байна... 300 мянга хол давсан хүн халдварлаад байна. Англид 6000 гаруй болсон. Дэлхий даяар иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. АНУ-д 43 мянгад хүрсэн бол 500 гаруй хүн нас баржээ.

Манай улсад 3325 хүн ажиглалтад байна. 27 иргэн тусгаарлалтад байна. 297 эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байна. АНУ-ын элчин сайдын яам, хүүхдийг ивээх сангуудаас манай улсын эрүүл мэндийн байгууллагад хандив өглөө. Ковид-19 халдвартай ээж нярай хүүхдээ хөхөөр хооллох нь зөв. Олон улсад орны хүрэлцээ муу байна. 289 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна. Солонгос улсад байгаа Монгол иргэдээс хоёр нь Ковид-19 халдвар авчээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.