АНУ-ын Засгийн газраас манай улсад 3,3 тэрбум төгрөг хандивлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-25

Дэлхийн 194 орныг Коронавирусийн цар тахал нөмрөөд байна. Эдийн Засаг, шинжлэх ухаан, хөгжил, ардчилалаараа дэлхийд тэргүүлэгч АНУ хүртэл энэ тахлын өмнө хүчин мөхөсдөж, зарим мужуудад нь хорио тогтоож, иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад байна. Харин Монгол улсын хувьд энэ өвчнийг гарангууд нь урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаад байсан юм. Манай улсын нутаг дэвсгэрт Ковид-19 халдвар тархаагүй ч зөөвөрлөгдөж орж ирсэн 10 тохиолдол бий. Тэдгээрийн биеийн байдал одоогоор хэвийн, байгаа ч бүрэн эдгэрээгүй байгаа. Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн эхэнд АНУ-с Монгол улсад суугаа  Элчин сайд Майкл С. Клечески тэргүүтэй АНУ-ын олон улсын байгууллагууд манай улсын Засгийн газар, ЭМЯ-нд тусламж үзүллээ. Тэд COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ өндөр сэтгэгдэл төрүүлж байна. АНУ-ын Засгийн газраас  эмнэлгийн анхан шатны тусламжийг сайжруулах, COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулахад зориулж Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөг хандивлаж буйгаа илэрхийлсэн юм.  Үүний хариуд Эрүүл мэндийн сайд хадагтай Д.Сарангэрэл

ЭМБ-ын гишүүн 195 орны 194-т нь коронавирусийн халдвар тархаад байна. Ийм хүнд үед АНУ-д халдварын тархалт өндөр байгаа ч гэсэн Монголын Засгийн газарт хандив өргөсөнд талархаж байна. АНУ-ын Засгийн газар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг хандивлалаа. Монголд халдварын 10 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд халдвар тархаагүй байна. Халдвараас сэргийлэхийн тулд эрүүл мэндийн салбар бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.117.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.