З.Нарантуяа: Иргэдийн сарын цалинг 3 сая болгож, ЖДҮ-чдийг ДЭМЖИНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-25

АН-ын дэд дарга З.Нарантуяа, Р.Амаржаргал, С.Одонтуяа тэргүүтэй сөрөг хүчний намынхан 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хянуулахаар хүргүүллээ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38,5 т заасны дагуу нам, эсвэлүүд 3 дугаар сарын 25-ний өдрийн дотор хүргүүлэх ёстой. Энэ дагуу ийнхүү АН-ын зүгээс мөрийн хөтөлбөрөө хүргүүлж байгаа нь энэ юм. Энэ талаар УИХ-ын гишүүн АН-ын дэд дарга З.Нарантуяа “2021, 2022 оны улсын төсвийн төсөөлөлтэй уялдуулан, 2030 алсын хараатай нийцүүлсэн ийм баримт бичиг байгаа. ЖДҮ, баялаг бүтээгчид бүрийг дэмжинэ. Сардаа гурван сая төгрөгийн цалинтай байх ийм боломж бүрдүүлэх гэх мэт заалтууд орсон байгаа” гэдгийг тодотголоо.  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.26.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.