Байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна
Үйл явдал
/
2020-03-26

Өнөөдөр 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Н.Төмөр даргатай Дорнод аймгийн ахмадын хорооны ажилчид 150 мянган төгрөг,

Ч.Соль даргатай Хэрлэн сумын улсын тэргүүний ахмадын хороо, 11 багийн ахмадын зөвлөл “Нэг талхны мөнгөө хандивлая” аян өрнүүлж 2.800.000 мянган төгрөг, 476 ширхэг амны хаалт,

“Долоодой” сургуулийн 9А ангийн сурагч Г.Мишээл үе тэнгийхэндээ үлгэр дуурайлал болж өөрийн гараар оёсон 100 ширхэг амны хаалтыг аймгийн Онцгой комисст тус тус гардуулсан юм.

 

 Хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авсан аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн “Өнөөдрийн хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа 8 настай балчраас 80 настай буурай нар хандив үзүүлж байгаагаараа онцлог боллоо. Энэхүү хандив тусламжийг Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон ард иргэдийг урьдчилан сэргийлэх ажилд зориулах бөгөөд хэрхэн зарцуулсан талаар нийтэд мэдээлэх болно” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.