Архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт хийж байна
Үйл явдал
/
2020-03-26

Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архив удирдлагын баримт бичгийн сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлтийн хуваарийн дагуу нийт 36 цех, нэгжээс баримт материал хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллажээ. Одоогоор 26 цех, нэгж баримт материалаа 100 хувь бүрдүүлж өгсөн байна.Энэ ажил 81,5 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд цаасан суурьтай 156, цахимаар 57 хадгаламжийн нэгж, баримт хүлээн авч эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийжээ.

Тус архивд үйлдвэрийн бүтцийн нэгжүүд  байнга хадгалах үндсэн үйл ажиллагааны тушаал, 70 жил хадгалах боловсон хүчний хөдөлгөөний тушаал, халагдсан ажилтнуудын хувийн карт, хөлсөөр ажиллах гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлын тэмдэглэлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Эдгээр баримт бичгийг үндсэн цехүүд  бүрэн хүлээлгэн өгсөн бол Экспорт, борлуулалтын хэлтэс, Хөгжлийн хэлтэс,Эдийн засгийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Геологи маркшейдрийн хэлтэс архив зүйн заавар зөвлөгөө авч баримт бичгүүдээ цэгцэлж байгаа аж.

 

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.240.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.