С.Баярцогтын 9,2 сая долларын АВЛИГА авсан гэх данс нь ХУУРАМЧ байсныг Швейцарийн ПРОКУРОРУУД тогтоожээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-26

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын эмхэтгэсэн “Оюутолгой: Хөрөнгө оруулалтынгэрээ. Холбогдох баримт бичгүүд” ном шинээр хэвлэгдэн гарлаа. Энд Оюутолгойтой холбогдох бүх13 гэрээ, холбогдох тогтоол шийдвэр, хэлэлцсэн хурлуудын тэмдэглэл бүрнээрээ оржээ.  Түүнтэй Ярилцлагад Б.Цэнддоо, Д.Батбаяр(Таяр), Д.Түмэн-Өлзий(Артагаа), Д.Билгүүн(Гаамп) нар ярилцлжээ. 

Сангийн сайд асан С.Баярцогтын нууц дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн тухай нэг хэсэг шуугиж байв. Тэгвэл уг хэргийн гол шуугиан болсон данс нь хуурамч болохыг  Швейцарийн прокурорууд тогтоожээ. Тэрээр энэ талаар ярихдаа. "Энэ дуулианыг нэр бүхий Монголын улстөрчид 2016 оны сонгуулийн өмнө зохион байгуулж, 9.2 сая ам. доллар миний дансанд ANZ банкнаас орж ирсэн гэсэн хуурамч материалыг бүрдүүлж, “Transparency Anonymous” хэмээх огт байхгүй байгууллагын нэр барьж хэвлэл, нийгмийн сүлжээгээр тарааж, миний эсрэг зохион байгуулалттай сөрөг сурталчилгаа явуулсан. Улмаар уг хуурамч материалд үндэслэж Швейцарьт хэрэг үүсгүүлж, Монголд хаагдсан хэргийг дахин сэргээлгэсэн. Швейцарьт үүсгэсэн хэргийн дагуу надад мөнгө зээлсэн монгол бизнесмэнүүдийн дансыг гурван жил царцааж, монголчуудаа хохироосон ийм хэрэг гарсан. Гурван жил гаруй монгол бизнесмэнүүдийг Швейцарийн тал мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаад, авилга авсан, мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, эдгээр бизнес эрхлэгчдийн мөнгийг нь гаргаж өгч байна.  “Transparency Anonymous” хэмээх байгууллага нь огт байхгүй, миний дансанд 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолсон. Эдгээр бүх баримтыг Монголын холбогдох хуулийн байгууллагуудад ирүүлсэн байгаа. Дахин хэлье. Энэ бүх асуудал бүгд баримт, нотолгоотой. Швейцарийн Ерөнхий прокурорын газар энэ бүх материал, баримт, нотолгоог Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудад шилжүүлэн өгсөн" гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.75.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.