СХД: Борооны ус зайлуулах шугам сүлжээ, үерийн хамгаалалтын байгууламжийн цэвэрлэгээ, засвар арчлалтад хяналт тавьж ажиллалаа
Нийтлэл
/
2021-05-26
Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд борооны ус ихээр тогтдог хороодод Геодези усны барилга байгууламжийнхантай хамт ажиллалаа.
 
Тодруулбал, ажлын хэсгийнхэн 18, 12, 13 дугаар хороо буюу Таваншар, Саппоро, Цамбагарав орчимд борооны ус ихээр тогтдог нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц хороолол дундах борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн цэвэрлэгээ, засвар арчлалтын байдалд хяналт, шалгалт хийлээ. Мөн борооны ус болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний график цэвэрлэгээ, үзлэгийн худгийн таг, байгууламжийн засвар, арчлалт, стандарт технологийн дагуу ашиглалт, арчлалтыг хэрхэн хариуцаж буй талаар албаныхантай санал, солилцож зөвлөгөө мэдээлэл авлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.169.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.