Зэрлэг_амьтдын_байршил нутгуудад цас их орсны улмаас идэш тэжээлийн хомсдол үүсч байгаа газруудын судалгааг гарган, он гарсаар 2 дахь удаагийн биотехникийн арга хэмжээ авчээ.
Энэ удаад Баян-Уул сумын Эрээн даваа, Баянхан, Нэртийн гол, Онон гол, Ар дархинт, Гунатын адаг, Могойтын горхи зэрэг газруудыг онцлон “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай” хуулийн хүрээнд сумын байгаль хамгаалагчид болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран тус газруудад 3 тн хужир шүү, 300 кг давс, 300 боодол өвс тавьж өглөө.
Биотехникийн ажлыг аль болох айлын малаас хол, зэрлэг амьтдын шинэ мөр, ялгадас бүхий газрыг сонгон, булаг рашаан, задгай ус, ус цуглах газар, бороо, шар усны үеэрт урсахгүй тэгш гадаргууд хужир шүүг тавьж, багцлах болон тараах аргаар гүйцэтгэж байна.
Урьд жилүүдэд биотехник хийгдсэн газруудаар мониторинг хийхэд тавьсан хужрыг идэж дуусгасан төдийгүй тус газрыг ухаж идсэн байдалтай байсан нь энэ ажлын үр дүнтэйг харуулж байна.
Байгаль орчин аялал жуулчлалын яам
#Эх_орноо_хайрлан_хамгаалъя
#Экологийн_цагдаагийн_алба
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16