БӨХ хүн бүдүүн тойм л гэдэг... Ерөнхийлөгч ч бас...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-03-27

Байг хөөрхий.. Бөх хүн бүдүүн тойм л гэдэг... Энэ хүү чинь харин овоо дориун, дуулгаваратай хүү байна билээ... “Гарьд магнай” киноны нэгэн хэсэгт ийн өгүүлдэг.

Угаас бүдүүн тойм хүн бол бүдүүн тойм л юм... Хар ухаанаараа л явж байна. Түүнд олоигтой зөвлөх, сайн хууль ч алга даа... Сайн хуульч зөвлөхтэйсөн бол өдийд ингэж олон хүний амны бай, доог тохуу болохгүй байхсан.... Б.Гүнбилэг хуульчийг гололгүй хуулийн зөвлөхөө болгочихсон бол ядаж л гаргаж байгаа уриалга, сануулга, анхааруулга нь хууль зүйн алдаагүй, утга төгс байж болох л...

Төрийн тэргүүний өндөр сэнтий самбо бөхийн, эсвэл түүний тэргүүлдэг Жүдо бөхийн татами биш л дээ... Япончууд Коронавирусээс болж ОЛИМПОО хойшлуулчихсан. Үүнд л санаа зовож дээ янз нь. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр буруу уриалга гаргачихсан ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ тухай ийм юм бичихээс өөрцгүй... Шүүмжлүүлдэггүй, нэрээ харлуулдаггүй УЛСТӨРЧ гэж хаана байх билээ дээ. Гэхдээ Э.Бат-Үүл баатарт гомдсон шиг ээ, надад арай гомдохгүй биз дээ... Шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр дуудах юм биш байгаа...

За энэ ч яахав... Шууд бичье. Ерөнхийлөгчөө та яагаад МАН-д тал засаад байгаа юм бэ... Бөх хүний бүдүүн бараг ухаанаар бичсэн УРИАЛГЫН ЦААД санаа нь МАН-д боломж олгож, З.Энхболд, С.Эрдэнэ нарыг хавчин гадуурхах гэсэн санаа цухалзаад явчихлаа. УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах нь танд, надад ч ашиггүй... Харин эрх баригч МАН-д ашигтай, сөрөг хүчинд хортой юм...

  1. УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх нь зөвхөн УИХ-ын л асуудал. Тэд ухарна гэвэл харна. Хийнэ гэсэн бол хийнэ. Танд оролцох эрх зүйн зохицуулалт алга. Мөн намууд юугаа, хэдэн саяын цалингаа амална, хичнээн байр өгөх нь бас хамаагүй л дээ... Ямар таны Баянголыг, Мах-Ипкестэй буцаагаад авна гэчихсэн биш.. Та юунд ард түмний нэр барьж, цухалдана вэ, чухам.
  2. Шууд санаагаа илэрхийлсэнд баярлалаа... Гэхдээ битгий горьд. Монгол улсыг парламентын засаглал л хөгжүүлнэ. Ирээдүй нь ч тийм. Үндсэн хуулльд ч тэгж заасан. Бүх эрх мэдлийг гартаа авчих юмсан гэсэн Н.Энхбаяр та хоёрын “бохир бодол” нэг л болж өгөхгүй байна. Одоо бүүр ил цагаандаа гарчихжээ. Коронагаар далимдуулчих гэсэн санаатай. Тийм юм байхгүй ээ ХОНГОР ХҮҮ минь...
  3. Танд байгаа ганц эрх бол ОНЦ БАЙДАЛ зарлах... Онц байдал тогтоох зарчмаар л төрийн эрхийг түр зуур гартаа атгаж болно. Гэхдээ МАН-ынхан хашир нохойнууд юу гэж танд тийм боломж өгөх вэ дээ... Ингэж дэмий балай юм сэтгэж байж У.Хүрэлсүх хурандаад СЭЛЭМДҮҮЛЖ, Г.Занданшатар мастерт АЦАН ШАЛАА хийлгүүлж, Ерөнхийлөгчөөсөө буухдаа төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр ШОРОНД оров оо!!! Нөхөр минь.
  4. Таны тэргүүлдэг институц одоо ямар ч хүчгүй. АМТГҮЙ болчихсон. Ө.Шижир дарга бол санй хөлбөмбөгчин, та сайн жудочин байж болно. Харин улстөрч арай л хүчгүй байна. Та 100 жилийн түүхтэй АВАРГА МАНГАСТАЙ тулалдаж байгаагаа мартаж болохгүй. Ядаж сайн хуульчтай бол...
  5. В.В.Путин бол сайн жудочин байсан гэдэг. Ямар барилдаж байсныг нь харсан биш. Гэхдээ улстөр жүдо биш шүү... Улс орны ирээдүйгээр, тусгаар тогтнолоор ГАНЦААРАА тоглоно гэж бодож байгаа бол эндүүрэл. Юм л бол хойд хөршийн төрийн тэргүүний үг, үйлдэл болгоныг дуурайх гэж оролддог чинь ТӨРИЙН БҮХ ЭРХИЙГ АТГАХ гэсэн атгаг санааны чинь илэрхийлэл гэдэг шууд уншигдаж байна. Хадмуудынхаа ятгалгаар хан төрдөө бүү тэрсэл...

НЭГЭН ЗҮЙЛ:

Хүн амжилтад хүрэхэд боловсрол хамаагүй л дээ... Харин улс орныг удирдахад дүрслэх урлагийн дээд сургуулийн МЭДЛЭГТЭЙ байж хэрхэвч болохгүй юм байна.  Улс удирдах чинь ГАНЗАГЫН НАЙМАА хийхтэй, эсвэл Төмөр замын далан барих мөнгөнөөс халааслахтай адил зүйл биш гэдгийг Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Э.Бат-Үүл нарын нэртэй улстөрчид, сэхээтнүүд танд аятайхан зөвлөж байгааг НЭГ БОДНО БАЙГАА... ТУЛГАА ерөнхийлөгч минь...

Бөх хүн бүдүүн тойм л гэдэг... ҮНЭН  аж... Аав тань сэрүүн тунгалаг байсан бол БӨХ ХҮҮГЭЭ сайн ЗАСАХ байсан даа...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.86.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.