Улс болон орон нутгийн чанартай авто замуудаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалт хийж, хяналт тавин ажиллаж байна
Үйл явдал
/
2020-03-24

Улс, аймгийн хэмжээнд шинэ коронавирус (Covid-19)-ийн өвчлөл орж ирэхээс урьдчилан сэргийлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх уриалга, шийдвэр гарсантай холбогдуулан дээрх өвчний болзошгүй эрсдэлээс иргэд, олон нийтийг хамгаалах зорилгоор аймгийн хэмжээнд төвлөрсөн суурин газрууд руу орох гарах Улс болон орон нутгийн чанартай авто замуудаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.02.23-ны өдрийн 08.00 цагаас 2020.02.27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хугацаагаар түр хязгаарлан ажиллаж байна.

Дээрх хугацаанд эрүүл мэндийн болон хойшлуулшгүй Онцгой комиссын ажлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн үйлдэх тохиолдолд аймаг, сумын Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийн бичгээр явна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.150.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.