Дархан–Уул аймагт 23 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 2 хүнийг тусгаарлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-27

Дархан–Уул аймагт 23 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 2 хүнийг тусгаарлажээ. Эдгээр иргэд нь өндөр хэмээр халуурч, хоолой нь өвдсөн шинж тэмдэгтэй эмнэлэт тусгаарлагджээ.  Түүнчлэн Истанбул – Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 221 хүний шинжилгээнээс 1 хүнд COVID-19 вирусын тохиолдол илэрч  өвчний 11-дэхь тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. 181 хүн ХӨСҮТ-д хяналтанд  байна. Манай улс эрсдэлийн 5-дахь үеийн үнэлгээгээр  халдвар тархах эрсдэл маш өндөр орны тоонд багтаж байгаа тул эмч эмнэлгийн ажилчид албан хаагчдаас гадна иргэд анхаарлаа сулруулахгүй байх нь чухал болоод байгааг онцоллоо

COVID-19 вирус шинээр Гвиней, Мали зэрэг Африкийн орнуудад тархаж дэлхийн 200 оронд бүртгэгдлээ. Тиймээс ДЭМБ Африкийн орнууд руу тусламжийн гараа сунгах шаардлагатай хэмээн анхааралдаа авч эхэллээ.

АНУ, Итали, Испани орнууд халдвар эрчимтэй тархаж байгаа. Харин номхон далайн улс орнуудад байдал тогтворжиж байгаа нь өвчлөлийг барьж халдварыг хязгаарлаж болдогийг харуулж байгаа юм.

Азийн улс орнуудад ахимаг насны хүмүүст вирус ихэвчлэн тархаж байсан бол Европын орнуудад 17-35 насныхан халдварт илүү өртөж байна. Тиймээс насны ангилал, цаг уур, хооллолт, ген гэх мэт зүйлс нь өвчлөлтөнд чухал нөлөөтэй бус зөвхөн таамаг төдийн зүйл учраас сахилга батыг чанад барьж, анхаарал болгоомжоо сулруулахгүй байх нь чухал юм.

Х.Ариунболор

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.156.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.