Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч туйлын ХАРИУЦЛАГАГҮЙ УРИАЛГА гаргасан байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-27

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.03.25/ дэлхий нийтээр хурдтай тархаж буй коронавирусийн халдвартай холбогдуулан, улсын хэмжээнд ЗУРГААН арга хэмжээ хэрэгжүүлэх уриалга гаргасан юм.

Өнөөдөр цахим орчинд сонгууль хойшлуулах, хойшлуулахгүйн талаарх мэргэн ухаанаа уралдуулцгааж байна. Ялангуяа эрх баригч МАН-ынхан эсэргүүцсэн байр суурийг илэрхийлцгээж байгаа юм.

Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хойшлуулах ёсгүй гэдэг байр суурийг өөрийн твиттер хуудаснаа илэрхийлжээ.

Тэрээр, “УИХ-ын сонгуулийг хойшлуулж, удирдлагыг төвлөрүүлэхийг Ерөнхийлөгч уриалжээ. Энэ бол Монгол улсын Үндсэн хуульд харш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үл тоомсорлосон туйлын хариуцлагагүй уриалга болжээ. Үүнийг дэмжиж болохгүй гэж уриалж байна” хэмээн жиргэжээ.

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.174.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.