Алтайчууд ихэр ботготой болсон АЙЛТГАЛЫГ Ерөнхий сайдад гардууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-27

Говь-Алтай аймгийн маань Шарга сумын малчин Чойжилын Түмэннастын тэмээн сүргийн хүрэн ингэ ботголж эр, охин ихэр ботго төржээ. Аймагт 11 жилийн дараа ихэр ботго төрлөө. Ингэ ботголсон тухай “Айлтгал”-ыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат өргөн барилаа. Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл хэмээн бэлэгшээж засаг төрдөө уламжилдаг түүхтэй. Засаг төрдөө дуулгах сайн сайхан зүйл Алтайханд минь бас байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.191.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.