УОК-ийн 14-р хурлаар яаралтай чухал өөрчлөлтүүд хийснийг зарлалаа
Үйл явдал
/
2020-03-27

Эрүүл мэндийн салбар болон холбогдох байгууллагууд тусгаарлалтанд байгаа иргэдийн тусгаарлагдах хугацаа болон тусгаарлах нөхцөл байдалд өөрчлөлт оруулах асуудлыг шийдлээ.


1. ДЭМБ-ын судалгаагаар COVID-19 вирусын нууц үе нь 5,5-19 хоног байна гэж мэдээллэсэн. Иймээс манай эрүүл мэндийн салбараас тусгаарлалтын хугацааг 7 хоногоор нэмж 21 хоног болгох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэртэй холбогдуулан одоо тусгаарлалтанд байгаа 1000 орчим иргэний тусгаарлалтын хугацаа энэ бүтэн сайн буюу 3 сарын 29-ний өдөр дуусах байсан бол 7 хоног сунгагдаж байна. Ингэснээр дараагийн тусгай үүргийн нислэгийн хугацаанд ч мөн өөрчлөлт орох нь зайлшгүй болж байгаа юм.


2. Дараагийн хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал нь “нэг хүн нэг өрөөнд” буюу бие биедээ халдахаас сэргийлэх арга хэмжээ: Одоогийн тусгаарлалтанд нэг өрөөнд 2-6 хүн байрлаж байгаа. Үүнийг өөрчилж хүн нэг бүр нэг өрөөнд байрлах шийдвэр гаргасантай холбогдуулан тусгаарлах байр болон ор нэмэх ажлыг эрчимтэй хийж байна. Одоо Монгол улс гамшгаас хамгаалах хуулийн 10.2 дахь заалт буюу өндөржүүлсэн бэлэн байдлын хуулийн дагуу ажиллаж байна. Харин одоо нөхцөл байдлын өөрчлөлттэй холбоотойгоор буудлуудтай хамтарч ажиллах буюу буудалтай аж ахуй нэгжүүдийг дайчилгаанд хамруулж ажиллуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр тусгаарлагдах иргэдийн төлбөрийн хэмжээнд дагаад өөрчлөлт орж байгаа юм. Тодруулбал: 700 000₮ дээр 350 000₮ нэмэгдэж 1 050 000₮ болж байгаа юм.


COVID-19 вирусын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлууд гэнэтийн нөхцөл байдлуудаас шалтгаалж өөрчлөгдөх, тооцоолж байснаас зөрөх зэрэг тохиолдол их байгаа юм.

Х.Ариунболор

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.10.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.