Гэр бүлд ээлтэй уурхай
Үйл явдал
/
2020-03-28

Тавантолгой уурхай нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл ажил амралтын таатай нөхцөлийг мөрдөн ажиллаж байна. Бусад уурхайнуудын хувьд ростероор ажилладаг гэр бүлээсээ хол байх нь их байдаг бол манай компанийн хувьд гэр бүлд ээлтэй ажлын байрыг бий болгож байгаа гэдгээрээ онцлогтой.

Уурхайчид маань уурхайн тосгон болон Цогтцэций суманд амьдарч өглөө гэрээсээ ажилдаа явж, орой халуун дулаан гэртээ сэтгэл дүүрэн амрах нь ажлын бүтээмж, амжилтанд эерэгээр нөлөөлөх үндэс болж байна.

Өнөөдрийн байдлаар тус уурхайд зөвхөн гэр бүлээрээ ажилладаг 26 ажилтан байгаа нь гэр бүлд ээлтэй уурхай гэдгийг илтгэж байгаа юм.

Уурхайн ажилчидаа орон сууцжуулах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж Даланзадгадын шинэ суурьшлын бүсэд 48 айлын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж гэр бүлээрээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна.
Гэр бүлийнхээ хамтаар ажиллаж амьдрах нь нийгэмд олон эерэг үр дагаварыг бий болгохоос гадна компанидаа тогтвор суурьшилтай удаан жил ажиллах хөшүүрэг болдог төдийгүй гэр бүлд ээлтэй уурхайн тод жишээ юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.130.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.