Халуурч, ханиалгаж байгаа иргэдийг онгоцоор АВЧ ИРЭХГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-28

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өгч байна. Гаднаас ирж байгаа иргэдийг заавал шинжилгээнд хамруулсан тохиолдолд авч ирнэ. Тэрчлэн ганцаарчлан тусгаарлаж, 21 хонуулна. Халуунтай болон ханиалгаж байгаа иргэдийг Эх оронд нь авч ирэхгүй.

 Недарландын эрдэмтэд бохирын шугамнаас КОВИД-19 халдвар илрүүлжээ. Тэгэхээр дан ганц агаар дуслын замаар бус өтгөн шингэнээр дамжин тусах боломжтой гэж үзжээ. Токио хотод халдварын тоо нэмэгдээд байгаа аж.

Хятад улс агаарын болон газрын хилээ бүрэн хаалаа.  Мөн залуучууд өвчилж эхэлжээ. АНУ-ын өвчлөл Хятадынхыг давлаа. Нью-Йорк хотод эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. Энэ мужид тахлын голомт болж хувираад байна.

Бэлэн мөнгөөр үйлчлэхгүй, хоёр метрээс илүүгүй зайд зогсоох, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.