Их- 20-н цахим уулзалтаар БНХАУ ХИЛЭЭ ХААХАА мэдэгдлээ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-28

Их хорьд багтдаг бүх улсууд цахимаар хуралдаж, коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ярилцжээ.  Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зинпинь агаарын болон газрын хилээ хааж байгаагаа илэрхийлжээ.

G20 буюу дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий 20 гүрний тэргүүнүүдийн түүхэн дэхь анхны цахим хурлыг үзэж сонирхлоо. Энэхүү уулзалтын чухам зорилго нь Covid 19 талаарх тулгамдсан асуудлыг хэлэлцэх байв. Дэлхийг хамарсан цар тахлын аюул олон салбарт нөлөөгөө үзүүлж байгааг онцолж их 20 улс чинь 5$ trillion дэлхийн эдийн засагт хандивлахаа зарлав. Түүнээс 3 цагийн дараа Хятад улс гадаадын иргэдэд бүх хилээ хаахаад мэдэгдчихлээ. Солонгос улс хилээ бол хаахгүй харин хяналтыг чангатгаж өөрсдийн туршлагаа WHO-р дамжуулан хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Итали улс АНУ-аас цэргийн тусламж хүслээ.

Ингээд харахаар Covid19 технологи олон салбарыг цаашлаад дэлхийн хэмжээний уулзалт хэв маягийг өөрчилж чадаж байна. Зүгээр л энгийнээр бодоод үзэхэд тахал өвчин бол үнэхээр аюултай байгаа биз бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж байна. Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахаар улс орнууд хоорондоо өрсөлдөж, маш олон хоёр талт уулзалтуудын оронд утсаар ярьж шийдэцгээж байна, гадаад дотоодын төрийн албан хаагч сэтгүүлч гээд хэдэн мянган хүмүүс дагалддаг хурлыг ийм хялбар аргаар хийж болж байгааг харуулж чадлаа. Мөн хөгжингүй орнуудын удирдагч нар эв нэгдлийг илэрхийлж нэг зүйл дээр нэгдэж ойлголцож чадаж байна. Хиймэл оюуны эрин цаг наашилж технологийн нарийнийг бизнесийн ухаантай уяж зангидаж чадах өндөр чадамжтай мэргэжилтнүүд их олноороо бэлтгэгдэх хэрэгтэй болсонг л мэдэрлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.41.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.