У.Хүрэлсүх: 10 сар хүртэл НДШ-ийг тэглэж, хувийн хэвшлийнхэнд гурван сарын хугацаанд 200 мянган төгрөг ОЛГОНО
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-28

Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх цаг үеийн асуудлаар ард ирг_эддээ хандан мэдэгдэл хийж байна. Үхэх үү сэхэх үү гэдэг дээр л байна. Манай улсад коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн.

Нөхцөл байдал хяналтад байгаа.

Одоо Засаглах цаг болсон.

Хамгийн эхлээд Монгол улсын иргэд эрүүл саруул байх ёстой.

Иргэдийн дэмжлэг маш чухал байна.

Эрүүл мэндийн салбарт шаардлагатай 17 тэрбум төгрөг гаргасан. Ахиад 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.

Ахиад 159 тэрбум төгрөгөөр эм тариа, хувцас хэрэглэс авчна. Нийтдээ 200 тэрбум төгрөг зарцуулж байна.

2 Эдийн засаг

Сангийн яам болон холбогдох байгууллагуудад үүрэг өгч, төлөвлөгөө гаргасан.

-ард иргэд, ААН –үүдийг дэмжинэ. 4 сарын 01-нээс 10 сарын 01 хүртэл 26 хувийн НДШ-ийг тэглэнэ.

Хувь хүний орлогын албан татвар авахгүй.

Сургууль цэцэрлэг амарчихсан байгаа учраас 0-18 насны хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөг өгнө.

Төрийн болон хувийн хэвшлийнхэнд бүх ажилчдад 200 мянган төгрөг олгоно. 

Энэ бүхнийг өмнө нь цулуулсан нөөцөөрөө даван туулна. Нийт 5,1 их наяд төгрөгийн төсөв зарцуулагдана. 

Сонгууль хойшлогдохгүй. Гэхдээ цаг үе, нөхцөл байдлыг ажиглаж, судлаж байна. 

Төсөвт тодотгол хийхгүй. улс орныхоо бүтээн байгуулалтыг зогсоохыг хүсэхгүй байна. 

Хүнсний хомсдол үүснэ гэж битгий санаа зөв. Тийм зүйл болохгүй. 

Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахууны үнийг 400 төгрөгөөр буулгана гэлээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.38.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.