Иргэд байгууллага, аж ахуй нэгжээс ирүүлсэн Хүмүүнлэгийн тусламжийн нэгдсэн мэдээлэл /03.25/БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2020-03-28

2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусний тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500 000 маск, мөн 3000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцуулав.

БНХАУ-ын Засгийн газраас олгож буй энэхүү хүмүүнлэгийн тусламжийг Элчин сайд Цай Вэньруй гуравдугаар сарын 28-ны өдөр Улсын Онцгой комисст гардуулан өгөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газар хоёр дахь тусламжийг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдэгдэв.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Элчин сайд Цай Вэньруй нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

 

Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.