С.Чинзориг: 426 000 иргэний НДШ-ийг 6 сарын хугацаанд тэглэхэд 800 тэрбум төгрөг зарцуулна
Үйл явдал
/
2020-03-28

Ерөнхий сайд ард түмэнд өнөөдөр мэдэгдэл хийж 5,1 их наяд төгрөгийг коронавирусийн үед эдийн засгийн эрсдэлийг даван туулахад зориулж төсөвлөсөн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.  Энэ хүрээнд  зарлагдсан ажлын нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2020.04.01 - 2020.10.01 хүртэл бүрэн чөлөөлөхөөр болсон явдал юм. Үүнд нийт 800 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд  38 000 аж ахуй нэгжийн 426 000 иргэн хамрагдаж байгаа юм.

Ингэснээр нийгмийн даатгалын сан 1.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болж байгаа ч энэхүү зорилтот ажил нь ААН – үүд ажлын байрны цомхотгол хийхгүй байхад анхаарч байгаа хэрэг юм. Харин нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөх ажилд хувиараа нийгмийн даатгал төлөгчид хамрагдахгүй. 

ДЭМБ-аас цар тахал 18 сар хүртэлх хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байгааг хэлсэн тул засгийн газар дахин 6 сарын эрсдэлийн үнэлгээг хийж тооцоолсон байгаа гэв. Магадгүй хувиараа нийгмийн даатгал төлөгчид дараагийн 6 сарын чөлөөлөлтөнд хамрагдах боломжтойгоор тооцоолон судалгаа хийж ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.