Хувиараа хөдөлмөр эрхлэгч 180 мянган иргэний НДШ-ийг төрөөс тэглэхгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-28

Коронавирусийн үед эдийн засгийн эрсдэлийг даван туулахад зориулж 5,1 их наяд төгрөг төсөвлөж тодорхой ажлуудыг хийхээр болоод байгаа. Энэ хүрээнд  нийгмийн даатгалын шимтгэлийг 2020.04.01 - 2020.10.01 хүртэл бүрэн чөлөөлөхөөр болсон явдал юм. Үүнд нийт 800 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд  38 000 аж ахуй нэгжийн 426 000 иргэн хамрагдаж байгаа.

Харин нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөх ажилд хувиараа нийгмийн даатгал төлөгчид хамрагдахгүй.  Цар тахал цааш үргэлжилбэл  хувиараа нийгмийн даатгал төлөгчид дараагийн 6 сарын чөлөөлөлтөнд хамрагдах боломжтойгоор тооцоолон судалгааг хийж ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.81.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.