ДЭМБ-аас 4 төрлийн эмийг клиникийн туршилтанд орууллаа
Үйл явдал
/
2020-03-29

Өчигдөр ДЭМБ дэлхийн 50 гаруй орны эрүүл мэндийн сайд нартай цахим хурал хийлээ.  Уулзалтаар эмч, эрүүл мэндийн ажилчин албан хаагчид маш сайн хамгаалах болон халдвар авагсдыг эрт илрүүлэх, хавьтлыг сайтар судлах нь чухал гэдгийг тодотгон анхааруулсан юм.

Вакцин хамгийн багадаа 12-16 сарын дараа гарах боломжтой ба Испани Норвегийн өвчтөнүүдэд 4 төрлийн эмийг  анх удаа албан ёсоор туршиж байгааг зарлалаа.

Харин Хятадын эмч нартай мэдээлэл солилцоход Корона вирус нь чийгнээс болсон халуун хүйтний хижиг гэж үзэж байгаагаа дуулгасан байна.  Уламжлалт эмний тухайд зөвхөн өвчний хөнгөн үед дархлаа дэмжих зорилгоор хэрэглэхэд үр дүнтэй. Харин зүү эмчилгээг эдгэрэх шатанд сэргээн засах зорилгоор хэрэглэж байгаа гэлээ.

 

Ариунболор

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.32.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.