Манай улсад Коронавирусын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ
Үйл явдал
/
2020-03-29

Истанбул – Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэдэд давтан шинжилгээ хийхэд дахин нэг тохиолдол илэрч 12 тохиолдол бүртгэгдлээ. Токио – Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүнээс коронавирус илрээгүй. Тусгаарлалтанд байгаа иргэдэд давтан шинжилгээ хийнэ. ХӨСҮТ, Дархан, Сэлэнгэд тус тус бүртгэгдээд байсан сэжигтэй тохиолдлуудад коронавирус илрээгүй.

Өчигдөр Баян-өлгийд тусгаарлалтанд байсан эмэгтэй өөр хүний паспортоор билет авч зорчоод Улаанбаатар орох гэж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн. Энэ тохиолдолд зөрчлийн тухай хууль болон гамшгийн тухай хуулиар арга хэмжээ авах юм.

Манай эмч эмнэлгийн байгууллагын албан хаагчид боломжит хүчээрээ ажиллаж байгаа бөгөөд галт тэргэнд ч эмч нар тогтмол ажилласаар байна. Анагаах ухааны чиглэлээр суралцдаг оюутнуудаас сайн дураараа ажиллах хүсэлт ирж байгаа. Тухайлбал сувилахуйн сургуулийн оюутнууд хүсэлтээ илэрхийлж тухайн газрууддаа нэмэлт хүч болон ажиллахаар болж байна.

2020.03.28 ны байдлаар дэлхийн хэмжээнд нийт 512701 тохиолдол, 23495 нас баралт бүртгэгдээд байна. Корона вирусын илрэх шинж тэмдэг болон хугацаа өөрчлөгдөж байгааг ДЭМБ – аас анхааруулж байна.

АНУ, Итали, Испани улсууд өвчлөлөөр тэргүүлсэн хэвээр байна. Испани тэр тусмаа нийслэл Мадрид хотод өвчлөл болон нас баралт их байгаа учраас цогцос хадгалах газар хомсдож байна.

Ариунболор. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.69.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.