Орхон аймаг: 3-р сарын 31 ны өдөр "БҮХ" нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
Үйл явдал
/
2020-03-29

Дэлхий нийтийг цочроож буй цар тахлаас урьдчилан сэргийлэх болон Улс орны хэмжээнд тогтоогоод буй өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Орхон аймгийн Онцгой комисс “Хотоо цэвэрлэе, халдваргүйтгая” уриан дор бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг 3 дугаар сарын 31, 4 дүгээр сарын нэгний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Аймгийн Засаг даргын 192 тоот захирамжийн дагуу аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 3 дугаар сарын 31- нд зохион байгуулах тул иргэд та бүхэн орон гэр, оршин суугаа газар, хашаа хороо болон албан байгууллагаа цэвэрлэх, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэж Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлнэ үү

Бүх нийтийн цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотойгоор ачаа тээврийн автомашинтай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хог тээвэрлэлтэнд сайн дураараа нэгдэн оролцож хамтран ажиллахыг Уриалж байна. Та бүхэн Шуурхай штабын 7035-7319, Авто тээврийн төвийн 7035-2070 дугаарт хандана уу.

Мөн 4 дүгээр сарын 1-ний 13-18 цагт Орхон аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээний бүх газрууд үйл ажиллагаагаа зогсоож хотын төв гудамж, талбай, орон сууцны орц, хонгилыг халдваргүйжүүлэхийг анхаарна уу. 13-18 цагийн хооронд авто тээврийн бүх хөдөлгөөнийг зогсоож ариутгал, халдваргүйтгэлийг хийнэ. Ковид 19 халдвараас хамтдаа сэргийлж хамтдаа тэмцэцгээе.

 

ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.205.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.