САЙН МЭДЭЭ: Д.Нямхүү: Хоёр хүн ЭДГЭРЭЭД эмнэлгээс гарч байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-31

ЭМЯ-ны цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий эмч Д.Нямхүү: Эмчлэгдэж байгаа хоёр иргэнийг эмнэлгээс гаргахаар боллоо. Эмчилгээ хийж байх хугацаанд давтан шинжилгээ авахад Ковид-19 халдвар илрээгүй гэлээ. 7, 14, 21, 24 дэх хоногуудад шинжилгээ хийсэн. Энэ хүмүүс гэртээ ахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах аж. Таван сорциос шинжилгээ авахад илрээгүй гэв. Тэдэнд вирусээс хамгаалах, дархлаа дэмжих зэрэг эмчилгээнүүдийг хийсэн гэдгийг дурдлаа. Ковид-19 халдвар авч эмчлэгдэж байгаад ЭДГЭРЭЭД эмнэлгээс гарч байгаа хоёр иргэн нь хоёулаа МОНГОЛ УЛСЫН иргэд аж

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.193.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.