М.Тулгат: Ялахгүй байж магадгүй ч АН-ыг дэмжээрэй. Намайг уучлаарай. Би нэр дэвшихгүй
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-03-31

АН-ын удирдлагууд нэр дэвшигч залуучуудынхаа зүрхийг үхүүлж эхэлжээ... Түүний нэг нь НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат юм. Тэрбээр өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ. 

Хэд хоног утсаа унтраагаад алга болвол битгий гайхаарай. хэн нэгэнд өртэйдөө биш. Үзэлцэнэ, тэмцэнэ гэсэн сонгуулийн зардлаа шийдэж чадахгүйболло. 2000 ажилтан, нүсэр аж ахуй хагас жил сул зогсохыг төсөөлөөд үз. Данс улаан нялга. Миний амьдралын утга учир ардчилал, либерал үзэл санаа. Ухамсарт амьдрал минь тэгж эхэлсэн. Эцсээ хүртэл тэндээ бат зогсоно. Дэмжиж ирсэн бүх хүмүүст баярлалаа басУУЧЛААРАЙ!!! Ялахгүй байж магадгүй ч Ардчилсан намыг дэмжээрэй. Би бол очих нүүргүй боллоо. Нэр дэвшинэ гэж баахан давхисан. Хүн амьтанд итгэл төрүүлсэн. За тэр бол нэг хувь хүний асуудал. АН л явж явж бодит үнэнийг дуугарч, бодит амьдралыг чинь хамгаална шүү. Мөрийн хөтөлбөрийн 3 саяын цалин бол тооцоо хийсэн бодит төлөвлөгөө. Ёооё даанч хүмүүс нарийн үзэхгүй зүгээр л шоолж бн.

АН үнэхээр шинэчлэгдэж байгаа. Бүр итгэлтэй хэлье. Тийм биш байсөн бол би энд үсээ зулгаагаад суухгүй. ҮБХ 85% шинэ залуус. Харамсалтай нь АН дуугарах бүртээ буруу дуугарч оноо алдаж бн. Магнай иргэн бүрт 1.2 сая юу гэчвээ... намын байр суурь биш байх?? Араас нь зөв яриад Хүүк бут авлаа. Санаа нь зөв мөртлөө АН -ын байр суурь болгон буруудаж бн. Хоосон толгой хонгио Хүрэлсүх дандаа таалагдах юмыг ярьж байна. Коммунистуудын амин сүнс нь пропаганда бсөн учир хол ойрын залгамжлагчид нь түүнд даамай. Уул нь бол нарийн ойлгох хүнд Хүкийн яриа болгон нь логик зөрчилтэй. 5.3 их наядыг төсөв трдотгохгүйгээр хэвлэхээр боллоо!! инфляц мэдээж гаарна, өндөр инфляц ханш сул үед банкны зээлийн хүү буурах боломжгүй. Гэтэл хайрт удирдагч маань банкуудынхаа “эрүүл мэндэд анхаарна” гэж заналхийлсэн. Хүрэлсүх гэдэг онгиргон бандийг шүтэж удирдуулна гэвэл миний ардын буян заяа гомдох бизээ!! Новш новш нвош бүх юм новш

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.203.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.