Голомт банк харилцагчдын санхүүгийн дарамтыг бууруулан ажиллаж байна
Үйл явдал
/
2020-03-31

Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирус “Covid-19”-ийн цар тахлаас үүдэлтэй үүсээд байгаа нөхцөл байдал, гамшгаас сэргийлэх хорио цээрийн улмаас Голомт банк нь энэ оны 02-р сараас эхлэн бизнесийн үйл ажиллагаа нь доголдож тасалдал үүссэн харилцагчдынхаа санхүүгийн бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлж, шимтгэл хураамжгүйгээр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах ажлуудыг хийж байна.

Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу бүх төрлийн хэрэглээний зээлийн ангилалд өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд Монголбанкнаас гаргасан энэхүү зохицуулалт нь 2020 оны 01-р сарын 31-нээс 2020 оны 07-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэгжих юм.

Хэрэв харилцагч танд шинэ коронавирус “Covid-19”-ийн цар тахлаас үүдэлтэй бизнесийн тасалдал үүссэн, орлого буурч зээлээ төлөхөд хүндрэл үүссэн бол зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЭНД дарж бөглөн mail@golomtbank.com хаягаар ирүүлэх эсвэл Голомт банкны салбар, тооцооны төвүүдэд хандах боломжтой.

Бид таны хүсэлтийг хүлээн авч, ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэн эргэн хариу өгөх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.166.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.