Сүхбаатар сум дахь “үйлчилгээний нэгдсэн төв” 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 09:00-14:00 цагт ажиллана
Үйл явдал
/
2020-03-31

Аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/97 тоот захирамжаар дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа шинэ төрлийн коронавирусын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа.

Хугацааг сунгасантай холбогдуулан Сүхбаатар сум дахь Олон улсын худалдааны төвийн байранд байрлах “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн цагийн хуваарьт түр хугацаанд өөрчлөлт оруулж 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 09:00-14:00 цагт ажиллуулахаар болголоо.

Иймд зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай иргэд дээрх цагт багтаж үйлчилгээгээ авна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.167.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.