Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм ЭМЯ-нд 40 сая төгрөгийн үнэ бүхий зүйл гардууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-31

Дэлхийн 176 улсад үйл ажиллагаа явуулдаг АНУ-д төвтэй Есүс христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (ЕХХҮГС) коронавирусийн энэ аюулт цар тахлын үед Онцгой байдлын тусламжуудыг дэлхийн олон өнцөг бүрт хүргэсээр байна. Тус сүмийн Монгол дахь салбар 40 сая төгрөгийн үнэ бүхий 5000 ширхэг ариутгалын багц бэлджээ. Үүнээс 4000 ширхэгийг нь ЭМЯ-д өнөөдөр хандивлаж байгаа бөгөөд харин үлдсэн мянган багцыг UNICEF-ээр дамжуулан асрамжийн газрын хүүхдүүдэд хүргүүлэх юм байна. Мөн тус сүмийнхэн өөрсдийн гараар хийсэн 100 ширхэг дулаан хөнжилийг ЭМЯ-д мөн хандивлажээ. Эмнэлгийн зориулалтаар ашиглах 10000 ширхэг маск  АНУ-аас ачуулаад байгаа бөгөөд ирсэн даруйд нь ЭМЯ болон эмнэлгийн байгууллагад хандивлах гэнэ. Тус сүм нь Монголд 26 жил үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өнгөрсөн  хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд монголчуудад дэмжлэг туслалцаа үзүүлж иржээ.

Монгол Улсад 26 жил үйл ажиллагаа явуулж байгаа ЕХХҮГСүм нь гишүүддээ шударга үнэн, ариун журам, нинжин сэтгэл, ач буянтай байхыг мөн сайн сайхныг үйлдэхийг уриалдаг тул гишүүд нь сайн дурын үндсэн дээр нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайн үйлсэд оролцдог ажээ. Тэдгээрийн заримаас дурьдвал:

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.230.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.