Ц.Нямдорж сайд аа!!! Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн 29.8 САЯ доллараар ЮУ ХИЙСЭН бэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-01

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагаас 1991-2017 онд нийт 4.38 тэрбум ам.долларын гадаад зээл, 2.62 тэрбум ам.долларын тусламжийг авч ашиглажээ. 2017 онд төсвийн дэмжлэгийн зориулалттай зээлийг оруулаагүй төслийн зээлийн ашиглалт 752.1 тэрбум буюу 309.4 сая ам.доллар байна. 2018 оны төсөвт гадаад төслийн зээлийн ашиглалт 835.9 тэрбум төгрөг, тусламжийн ашиглалт 110.0 тэрбум төгрөгөөр батлагдсан.

Хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагаас 2019 онд 1,242.3 тэрбум төгрөгийн зээл, тусламж ашиглахаас 525.7 тэрбум төгрөг буюу 42.3 хувийг Азийн хөгжлийн банк, 254.9 тэрбум төгрөг буюу 20.5 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээл, тусламж эзэлж байна.

Бид өмнөх нийтлэлээр Боловсролын салбарт хуваарлигдсан гадны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг хүргэсэн бол энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн захиран зарцуулах төслийг хүргэж байна.

Улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон салбарыг хамарсан хариу арга хэмжээ авах орчныг бүрдүүлэх зорилгоор Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх төслийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжлаар 3.0 сая ам.доллар 2019-2023 онд хэрэгжүүлэхээр төсөвлөсөн.

Иргэдийн аюулгүй, таатай орчинд амьдрах үндсэн зорилтын хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн төвүүдийн зам, гудамж, талбайн камерын хяналтын цэгийг нэмэгдүүлж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх зорилго бүхий “Улаанбаатaр хот, аймгийн төвийн гудамж талбайг камержуулах төсөл” БНХАУ-ын Засгийн газар – Эксим банкны 28.5 сая ам.доллараар 2019-2020 онд хэрэгжүүлэхээр тусгасан.

Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, ирээдүйд бүрэн устгах үндэсний чадавхыг дээшлүүлэх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг” Швейцарийн хөгжлийн агентлаг хөнгөлөлттэй зээлийн  3.0 сая ам.доллараар 2019-2022 онд хэрэгжүүлэхээр тусгасан.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй агентлаг байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, тэднийг мэргэшүүлэх үүрэгтэй Хууль сахиулахын их сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга болон сургалтын чанар, орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн сайжруулах, суралцагч, багш, албан хаагч нарт сурч ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд зорилготой “Хууль сахиулах их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн төв байрны сургалтын лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”-г БНСУ-ын Засгийн газар – Эксим банкны 2.0 сая ам.долларын Хөнгөлөлттэй зээлээр 2018-2022 онд хэрэгжүүлэхээр  тусгасан

Үндэсний архивын баримтат өв найдвартай урт хугацаанд хадгалагдаж, архивын үйл ажиллагаа болон иргэдэд мэдээлэл хүргэх үйлчилгээ сайжруулах “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл” БНСУ-ын 19.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 2019-2022 онд хэрэгжүүлэх төсөл

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.236.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.