Өлгийн ард түмэн маршал Х.Чойбалсангийн гавьяаг мөнхөлсөн ГЭРЭЛТ ХӨШӨӨ босгохоор болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-01

Өнөө жил алс баруун хязгаарын Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн энэ жил тохиож байна. Тэртээгээс 80 жилийн өмнө буюу 1940 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн БНМАУ-ын Бага хурлын 37 дугаар хурлыг тогтоолоор казах, урианхай үндэстэн, ястныг Ховд аймгийн нутаг дэвсгэрээс салган нэгэн аймаг байгуулахаар болсон түүхтэй. Тухайн цаг үед улс орныг маршал Х.Чойбалсан удирдан залж, казах, урианхайчуудыг шинэ аймгийн зохион байгуулалтад оруулсан түүхэн гавъяаг бидний үр хүүхэд үеийн үед дурсан санаж явах ёстой гэж боддог. Улс орны нийгэм, эдийн засгийн явц хүндхэн ард түмний амьдрал шинэ цаг үед шилжих үед шинээр аймаг байгуулах нь эр зориг хийгээд эх оронч сэтгэл зүрх байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Маршалын энэ шийдвэрийг Улсын бага хурал хэлэлцэн бүхий л зохион байгуулалтыг хийжээ. Шинээр аймаг байгуулах явц тухайн үедээ ардчилсан зарчмаар ард иргэдийн санал бодлыг сонсохоос эхлээд аймгийн хил хязгаарыг тогтооход Бага хурлаас баталсан бүрэлдэхүүн биечлэн явж судалж байсан түүхтэй юм.

Шинэ аймгийг зохион байгуулах ажлын хэсгийг Ховд аймгийн нэгдүгээр орлогч дарга Б.Хаби, мөн аймгийн Дотоод яамны хэлстийн төлөөлөгч О.Халхабай нараас гадна нутгийн иргэдийн төлөөлөлийг оруулж байсан ажээ. Мөн энэхүү ажлын хэсэгт хоёроос доошгүй урианхай ястанг оруулахаар заасан байна. Ингээд Ховд аймгаас мал хөрөнгөөс гадна шүүх, прокурор, нам, олон нийтийн байгууллага, сургууль, соёлын байгууллагуудыг таслан шилжүүлэн авч байжээ. Казах аймгийг байгуулахад Сайд нарын зөвлөлийн бэлтгэл хөрөнгөөс 100 мянган төгрөг зарцуулж байв. Хамгийн чухал нь казах, урианхай үндэстэн ястанг шинэ аймагт шилжүүлэх нь улстөрийн бөгөөд тусгаар тогтнол, эв нэгдлийн ач холбогдол агуулгыг ард олонд ухуулан таниулахыг даалгаж байсан нь үнэхээр тухайн үеийн засаг төрийн удирдлагуудын мэргэн ухаан, эв нэгдлийг хангах зохион байгуулалт гэж хэлж болно.

Энэхүү шинэ аймаг байгуулах тогтоол 7 зүйл ангитай бөгөөд Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд, орлогч дарга Ёндон, тэргүүлэгч болон нарийн бичгийн дарга Баяр тэргүүлэгчид Ю.Цэдэнбал, Н.Янжмаа, Дашзэвэг, А.Жамила нарын гарын үсэг түүх олон зурагдаж үлдсэн байна. Казах үндэстэн нэгэн засаг захиргаанд төвлөрч, ураг төрөл, хамаатан саднаараа нэгдсэн нь бидний хувьд их хувь зохиол юм. Өнөөдөр Баян-Өлгий аймаг 80 жилийн түүхээ бичиж байна. Бидний хэл, соёл, зан заншил хэдэн зууны өмнөхөөр хадгалагдан хойч үедээ уламжлуулж явна. Өдгөө  казах үндэсний түүх соёлоороо ялгагдаж, улс орны чимэг, эв нэгдлийн илэрхийлэл хэмээн дэлхийд үнэлэгдэж байна.

Баян-Өлгий аймгийг тэртээх 80 жилийн өмнө байгуулах шийдвэр гаргасан маршал Х.Чойбалсан, түүнийг хэрэгжүүлсэн Улсын бага хурлын дарга, тэргүүлэгчид, тогтоолыг хэрэгжүүлсэн комиссын гишүүдийн түүхэн гавъяаг бид мартах ёсгүй. Казахын ард түмэн ирээдүйд хэдэн 80 жилийн туулж, үндэс угсаа хэл соёлоо хадгалан хөгжин цэцэглэх болно. Бид ирээдүй хойч үедээ энэ их үйлсийг бүтээсэн маршал Х.Чойбалсангийн гавьяаг мөнхжүүлэн үлдээх ёстой гэж бодож байна. Тиймээс та бүхэн маршалын гавьяаг мөнхжүүлэх гэрэлт хөшөө босгон алдар гавьяаг нь мөнхжүүлэхээр тогтжээ. 

Уг саналыг Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржаны гаргасан байна. Түүнчлэн нутгийн иргэдийн зуүгээс Баян-Өлгий аймгийн “Өлгий” нисэх буудлыг Монгол Улсын Дорнод аймгийн харьяат Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит болгох тухай ярилцаж эхэлжээ.  
1. Аймгийн ИТХ-аас нэрэмжит, хөшөө босгох талаар тогтоол гаргаж, ажлын комисс томилох / тогтоолд ахмад буурлуудын төлөөлөл, эмэгтэйчүүдийн төлөөлөл, хүүхэд залуучуудын төлөөлөл, аймагт аж төрөн амьдарч байгаа Казах, Урианхай, Дөрвөд, Тува ахан дүүсийн төлөөлөл, эрдэмтэд мэргэд докторуудын төлөөлөл, цэргийн төлөөлөл, Х.Чойбалсаны үр удам, Дорнод аймгийн иргэний төөлөөлөл оруулах /
2. Нисэх буудлын хажууд 24 цаг гэрэлтдэг оршин үеийн хийц загвартай Гэрэлт хөшөө босгох / Хөшөөнд өрлөг жанжины намтар, аймаг байгуулсан тогтоолыг оруулах /

гэх мэт ажлыг тус аймгийн ИТХ-ын хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.55.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.