Шадар сайд давуу байдлаа ашиглан өөрийн хүүгээ ЧАРТЕР НИСЛЭГЭЭР авчирчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-01

Монгол Улс тусгай үүргийн БНХАУ-ын Ухань хотоос монгол оюутнуудаа авчирсанаас хойш Сөүл, Токио, Берлин, Москва зэрэг хотуудаас мөн иргэдээ авч ирээд байгаа.  Улсын онцгой комисс тусгай үүргийн онгоцуудад зайлшгүй шаардлагатай иргэдийг авчрахаа удаа дараа мэдэгдээд байгаа. Бага насны хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаад оронд түр хугацаагаар эрүүл мэндийн зорилгоор эмчилгээнд явсан, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс гэдгийг УОК онцлон зарласан.

Тэгвэл  Олон нийтийн сүлжээгээр УОК-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү тусгай үүргийн аль нэг онгоцоор ирсэн гэх мэдээлэл гараад буй.  Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад одоо нөхцөл байдлын бүхий л шийдвэрийг гаргаж буй Улсын Онцгой Комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү болох Э.Золбоо энэ сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн нь үнэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.235.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.