Д.Нямхүү: Турк улсын хоёр иргэнээс КОВИД-19 халдвар илэрсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-02

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий эмч Д.Нямхүү ярихдаа: Туркийн Элчин сайдын яаманд ажилладаг ажилчдын ар гэрийн гурван хүн ирсэн. Сөүлээс ирсэн. Тэдний хоёроос нь Коронавирус илэрсэн. Одоогийн байдлаар эмчилгээ хийж байна. Дүрэм номын дагуу тусгаарлан хянаж, шинжилгээ хийж байгаа. Хяналтын шинжилгээгээр илэрсэн. Сөүлээс иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоцоор ирсэн. Шинж тэмдэгийг нь ажиглаж байна. ХӨСҮТ-д одоогоор 221 хүн байгаа. Өмнө нь тусгаарлалтад орсон 25 иргэний давтан шинжилгээ хийхэд ковид-19 шинж тэмдэг илрээгүй гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.