Ч.Хүрэлбаатар: Коронавирусийн эдийн засаг үзүүлэх нөлөө нь НЭГ ЖИЛ гэж тооцоолсон
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-02

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бус хуралдаан хийж, дэлхий нийтээр тархсан коронавирусийн цар тахлын үед улсаараа эдийн засгийн хохирол багатай давах зорилгоор ДОЛООН ШИЙДВЭР гаргасан. Харин энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр Дэлхийн бусад орнууд, тэр дундаа Монгол Улсын худалдаа эдийн засгийн гол түнш орнуудын төлөвийг харж тооцооллоо боловсруулсан. Нэгдүгээр сараас эхлэн хийсэн тооцоо судалгааны үндсэн дээр хийсэн бөгөөд энэ бол эцсийн арга хэмжээ биш юм. Дэлхийн банкнаас энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт тэг хувь, БНХАУ-ын эдийн засаг л 2 хувьд өснө гэж тооцоолсон. Коронавирусийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг бид нэг жилээр тооцоолсон.  2 сая 511 мянга 330 иргэн ”Эрдэнэс таван толгой” компанийн ногдол ашиг, 486 ААН мөн ногдол ашгаа авна. НӨАТ-ын буцаан олголтыг 4-р сард, компанийн ногдол ашгийг 5 сард олгоно. Олсон ашгаа компанийн хуулийн дагуу иргэддээ олгоно. Энэ бол улсын төсвөөс гарч буй мөнгө биш. Цахилгааны төлбөр төлж амжаагүй бол цахилгаан таслахгүй, алдагдал тооцохгүй.

-Коронавирусийн халдварын нөлөөгөөр төрийн албан хаагчдын орлого буураагүй учир Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид
-Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ААН-ийн албан хаагчид
-Улсаас зарласан тендер авч үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн тухайн тендертэй холбоотой гарсан ажиллагчдын НДШ-ийг ЧӨЛӨӨЛӨХГҮЙ. Тухайн ААН-үүд тендер авахдаа татварын зардлаа тооцоолж санхүүжилтээ авсан учир хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөхгүй.

Үлдсэн бүх ААН-ийн албан хаагч орлогын албан татвараас чөлөөлөгдөнө. ХХОАТ-аас 526 мянган иргэн чөлөөлөгдөж байна. Харин бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой хэмнэгдсэн мөнгөөр 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж, 3 сарын хугацаатай олгоно. Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлнө гэх мэт шийдвэр багтаж буй бөгөөд хэрхэн хэрэгжүүлэх талаар 




Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.50.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.