Улаанбаатараас Токио чиглэлийн нислэг үйлдэх онгоц маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны 13:05 минтуд хөөрч, Токиод орон нутгийн цагаар 19:00 цагт буухаар болсон талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Харин Токиогоос буцаж ирэх зорчигчдын цагийн хуваарьт өөрлөлт ороогүй бөгөөд МИАТ-ын онгоц нэг хонож дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 минутад Улаанбаатар хот руу нисэж, 13:05 цагт газардах юм байна.
Сөүл явах нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй.
Маргааш өглөө 08:40 цагт хөөрч, 12:50 цагт Сөүлд буугаад 14:20 цагт Улаанбаатар руу нисэж, 17:00 цагт газардах хуваарь гарчээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мөн мэдээлэл өглөө.
“Урьдчилсан судалгаагаар
- Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 251 зорчигч ирэхээс жирэмсэн 17, өндөр настан 56 хүн болон 0-16 насны 21 хүүхэд байна.
- Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 255 зорчигч ирнэ. Тэдний дотор өндөр настан 31, хөгжлийн бэрхшээлтэй 12, бусад улс орноос дамжин ирж буй 52, жирэмсэн 4 хүн, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд болон 2-14 насны 16 хүүхэд ирнэ” гэдгийг тэрбээр хэллээ.
Иргэдийн тусгаарлах байрны бэлтгэл ажил хангагдсан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүсээ эрүүл мэндийн байгууллагад тусгаарлана гэдгийг нэмж мэдээлэв.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16