ФОТО: Эрдэнэт хот ӨВӨӨГИЙН ШАЛГАЛТАД
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-03

Иргэд олон нийтээс "Ковид-19" халдвараас сэргийлэхэд зориулж аймгийн Онцгой комисст 155.6 сая төгрөг болон эд материал хандивласан. Уг мөнгөөр 4 тонны багтаамжтай, бүх талруугаа ариутгалын бодис цацдаг, хойноо мананцар үүсгэгчтэй "Forland" тусгай зориулалтын автомашин худалдан авч аймгийн ОБГ хүлээлгэн өглөө. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хэрэглэл худалдан авч өнөөдрийн бүх нийтийн халдваргүйтгэлийн арга хэмжээнд зориулж байна.

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Эрдэнэт хотод өнөөдөр 13:00 цагаас 18:00 цаг хүртэл бүх замын хөдөлгөөнийг хаан ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Албан байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож гэр хорооллын замыг мөн ариутгасан талаар Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Эрдэнэт хотод ариутгал, халдваргүйтгэл хийж буй үйл явцын зургийг гэрэл зургийг тус аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн ажилтан Д.Цэнд-Аюушийн зөвшөөрлийн дагуу танд хүргэж байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.138.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.