ӨвөрМонгол өвчлөлгүй улс болсныг зарлалаа
Үйл явдал
/
2020-04-03

Өвөрмонголд  74 тохиодол бүртгэгдсэнээс 73 нь эдгэж 1 хүн нас барсан. Ингээд ӨвөрМонгол өвчингүй болсноо албан ёсоор зарласан. Үүний нууц юундаа байгаа нь сонирхол татаж байна. ӨвөрМонголд уламжлалт эмийг идэвхитэй хэрэглэдэг. 

Манай эмч эрүүл мэндийн ажилчид Хятадын эрүүл мэндийн ажилчидтай албан ёсоор цахим уулзалт зөвлөгөөн зохион байгуулаха үеэр уламжлалт эмийг зөвхөн хөнгөн үед болон эдгэрч байгаа үе шатуудад дархлаа дэмжих зорилгоор хэрэглэж байгаа гэж байсан юм.

Үүнээс харахад архаг хууч өвчингүй, дархлаа сайтай хүмүүс өвчнийг даваад гарч байгаагаас гадна  уламжлалт эм хүндрэлгүй тохиолдолд нилээд нэмэртэй байгаа бололтой. Коронавирусын эргэн тойронд таамаглал судалгаа дэлхий дахинд хийгдсээр байна. Тиймээс мэргэжлийн байгууллагаас дур мэдэн сургаар эм ууж эмчилгээ хийхгүй байхыг анхааруулсаар байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.241.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.