Хятадад шинж тэмдэггүй  154 тохиодол бүртгэгджээ
Үйл явдал
/
2020-04-03

Ихэнхи улс орныг хамраад байгаа коронавируст цар тахал намжих нь бүү хэл оношлоход ч бэрхшээлтэй байна. Дэлхий дахинд бүртгэгдсэн тохиолдлуудын 30-40 хувьд шинж тэмдэггүйгээр өвдөж байгаа. Хятадад шинж тэмдэггүй  154 тохиодол бүртгэгджээ. Дэлхийн хэмжээнд нэг сард 100 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол, одоо 6-7 хоногт 400 мянгаар нэмэгдэж байна. Дэлхий дахинд нас баралтын түвшин 3,4  хувь байсан бол 4,9 хувь болж өслөө. Солонгос улсад 89 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 18 нь гадаадаас ирсэн тусгаарлах байранд байсан хүмүүсээс илэрч, Солонгост зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол  601 д хүрлээ. Сүүлийн үед дэлхий нийтэд өвчлөл залуусруу чиглэж байна. Энэ нь залуус хэтэрхий хайнга байж тус вируснээс хамгаалах зөвлөмжийг дагаж мөрдөх нь бага байгаатай холбоотой байх магадлалтай. АНУ-д  зургаан 7 хоногтой хүүхэд Корона вирусний улмаас нас барчээ.  Итали нас баралтын түвшин 12 хувьтай байна. Шинэ халдварын тоо Италид 782 болж дахин өсөх хандлага ажиглагдаж эхэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.